Маргаашаас эхлэн ихэнх нутгаар дулаарна

Мэдээ, мэдээлэл
February 21, 2022
159

2022 оны 02 дугаар сарын 22-ноос 02 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, 24-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 23-нд Алтайн салбар уулсаар, 24, 25-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Сэтгэгдэлүүд