Ковид 19 цар тахлын үед сэтгүүлч хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын мэдээлэл олж авах эрхийг төрийн албан хаагчид тэр дундаа хууль сахиулах байгууллагын ажилтанууд хамгийн их зөрчдөг гэсэн судалгааны дүн гарсаныг та сая хэллээ.
Судалгааг хэдий хугацаанд ямар цар хүрээтэйгээр хийсэн бэ?
Уг судалгааг Глоб Интернэшнл төв нь Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр 2020 оны 11-р сараас 2022 оны 3 сарын 31-ний хугацаанд хийсэн. Нийт нийслэл орон нутгийн 233 сэтгүүлчийг хамруулсан.
Судалгаагаар өөр ямар зөрчлүүд ихэвчлэн илэрсэн бэ?
Ковид 19 цар тахалтай холбогдуулан гарсан хууль, дүрэм журам сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 50 хүртэлх хувиар зөрчсөн гэсэн дүн гарсан.