“Ковид 19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг далимдуулж төрийн албанд хууль бусаар, сонгон шалгаруулалтгүй орсон 1519 хүнийг өнөөдрийн байдлаар ажлаас чөлөөлөөд байна. Үүний 995 хүний томилгооны зөрчлийг өнгөрсөн 1-р сард илрүүлж арилгасан. Цаашид төрийн албаны тухай хууль, төрийн албаны суурь зарчмыг баримталж ажиллана гэж Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг хэллээ.