Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөд Судан улсад албан айлчлал хийж байна

Мэдээ, мэдээлэл
March 13, 2019
1268
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөд Судан улсад албан айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Өмнөд Судан улс дахь энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэргийн багийнхантайгаа уулзжээ
НҮБ-ын мандаттай Өмнөд Судан улс дахь энхийг сахиулах ажиллагаанд манай улсын наймдугаар ээлжийн цэргийн багийнхан үүрэг гүйцэтгэж байгаа юм. Энхийг сахиулагчид Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүндэтгэл үзүүлэн, парад жагссан байна.
Ерөнхий сайдын айлчлалын багт Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тэргүүтэй албаны хүмүүс багтаж байна. Манай улс 2012 оноос тус упсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн ба өдгөө 850 хүний бүрэлдэхүүнтэй найм дахь ээлжийн батальон үүргээ амжилттай гүйцэтгэж байна
Сэтгэгдэлүүд