Энэ сарын сүүлийн арав хоногт усны түвшин огцом нэмэгдэж, томоохон гол мөрнүүд түр зуур үерлэх төлөвтэй байна.

Мэдээ, мэдээлэл
June 13, 2022
949
 

Монгол орны ихэнх гол мөрний 6 дугаар сарын усны дундаж  түвшин олон жилийн дунджын орчим буюу бага байх төлөвтэй байна.
Тухайлбал  Орхон голын нийт уртын дагууд, Хөвсгөлийн уулсаас эх авах Эг, Дэлгэрмөрөн, Бэлтэс Шишхэд, Хэнтий нуруунаас эхтэй Хараа, Ерөө, Туул, Тэрэлж Хангай нурууны өврөөс усжих Түй, Богд, Чигэстэй, Онги, Байдраг зэрэг голууд олон жилийн дунджаас 10-50 см бага, харин Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд мөн Хэнтэй нурууны Туул голын адгаар, Хөвсгөлийн уулсаас эх авах Үүр голын эхэн хэсгээр  голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-20 см ахиу бол бусад голынх олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Хэдийгээр ихэнх гол мөрний услагын дундаж хэмжээ олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байгаа боловч  түр хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан сарын сүүлийн арав хоногт усны түвшин огцом нэмэгдэж, түр зуур үерлэх төлөвтэй байна.
Иймд гол мөрөн ба хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна. 

Сэтгэгдэлүүд