Улс орон даяар эрт илрүүлгийн үзлэгийг зохион байгуулаад сар гарны хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд одоогийн байдлаар 170 мянган хүн хамрагдаад байна. Энэ дундаас 0-17 насны хүүхдийн үзлэг өндөр хувийг эзэлж байна гэж Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албанаас мэдээллээ.
Эрт илрүүлэгт хамрагдах иргэд рүү оршин суугаа газрын хорооноос холбогдон үзлэгийн урилгаа өрхийн эмнэлгээс очиж авахыг зөвлөж байна. Иргэд урилгаа авсны дараа харьяа дүүргийн эмнэлэгтээ очиж шинжилгээ өгнө. Хэрэв та товлосон өдөртөө эмнэлэгтээ очиж шинжилгээ өгөөгүй бол тухайн сардаа багтаж багцын үзлэгтээ нөхөн хамрагдаж болно.