5-11 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулах, насанд хүрсэн хүмүүс дархаа сэргээх дараагийн тундаа хамрагдахыг Эрүүл мэндийн яамнаас уриаллаа.
Эрүүл мэндийн яамнаас омикрон хувилбарын ВА4, ВА5 хувилбарын тархалт энэ сарын сүүл ирэх сарын эхэн гэхэд 80-90 хувьд хүрч, өвчилж байгаа хүмүүсийн тоо өсөх төлөвтэй байгааг анхааруулж байна. Энэ шинэ хувилбарын хувьд эсэд бэхлэгдэн нэвтрэх чадвар нь илүү өндөр учраас иргэд вакцин хийлгэж дархлаагаа сэргээх нь хөнгөн тусах, хүндрэлээс сэргийлэх боломжтой гэж эмч мэргэжилтэнүүд үзэж байна.
Мөн ВА5 хувилбар нь тархах чадвар ихтэй, ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд хүндрэх магадлал өндөр учраас 5-11 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулахаар болсон. Тиймээс иргэд хүүхдүүдээ вакцинжуулах ажилд идэвхтэй хамрагдахыг уриаллаа.
ВА4, ВА5 хувилбаруудын тархалт ихэсвэл эмнэлгийн орны зохицуулалтыг төвлөрүүлж хийн хүүхэд, жирэмсэн эх, өндөр настай, архаг өвчтэй хүмүүсийг хэвтүүлэн эмчилнэ. Залуу, хөнгөн өвдсөн хүмүүсийг гэртээ эмчлэх зөвлөмж өгч байгаа гэж эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.