Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөд Судан Улсын дэд Ерөнхийлөгчтэй уулзлаа
Мэдээ, мэдээлэл
March 15, 2019
1557
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын дэд Ерөнхийлөгч Ж.Иггатай уулзав. Монгол Улсын энхийг сахиулагчид БНӨСУ-д энх тайван, тогтвортой байдал бий болоход онцгой хувь нэмэр оруулж байгаад дэд Ерөнхийлөгч Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийллээ.
Уулзалтын үеэр талууд хөдөө аж ахуй, боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцсан байна.