"Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль өнөөдөр 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Мэдээ, мэдээлэл
August 13, 2022
787
Энэхүү фестивальд нийт 21 аймаг, Улаанбаатар хотоос 4,000 гаруй хүн, 10 төрлийн 116 амьтан ирсэн бол соёлын 7 ай сав 362 биет бус өвийг өвлүүлэхээр 1400 гаруй өвлөн уламжлуулагч нэгдэн чуулж байна.
Цаашид энэхүү Нүүдэлчин фестиваль жил болгон уламжлал болгон зохион байгуулагдана. Учир нь дэлхий дахинд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар эдийн засгийн тэргүүлэх чиглэл болж, жил бүр 2.2 их наяд америк долларын баялаг бүтээж, 30 гаруй сая хүнийг ажлын байраар хангаж, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувийг бүрдүүлж байна. Гэтэл манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж 0.4 хувийг соёл урлагийн салбар бүрдүүлж байгаа нь дэлхий дахины хөгжлөөс хоцорсон туйлын хангалтгүй үзүүлэлт юм.
Монгол Улс соёл урлагийн салбараар дэлхийд гарцтай болох бүрэн боломж бий гэж Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ фестивалийн нээлтийн үеэр онцоллоо.
Иргэд Соёлын Фестивальд хүрэлцэн ирснээр та бүхэн 21 аймаг, нийслэлийн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдааг үзэж сонирхохоос гадна уламжлалт гар урлал, хоол идээ ундаа нутаг нутгийн онцлог шингэсэн брэнд бүтээгдэхүүнээс худалдан авах боломжтой юм. Уг фестивалийг зорин ирэх иргэн болон жуулчлдад зориулсан нийтийн тээвэр Офицеруудын ордноос цаг тутамд үйлчилж байгаа юм байна. 

 
Сэтгэгдэлүүд