“Вестерн холд” ХХК-ийн цементийн үйлдвэр жилд 300 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Үүн дээр нэмээд
“ХОВД ЭКО ЦЕМЕНТ”-ийн үйлдвэрийн Чулуунцарын зуух ашиглалтанд оруулсанаар баруун аймгуудын цементийн хэрэглээг бүрэн хангах юм. Үйлдвэрийн үндсэн үйл ажиллагааг энэ оны 11-р сард эхлүүлэхээр ажиллаж байна гэж үйлдвэрийн удирдлагууд мэдээллээ.