Баримт 1: Зөгий өөрийнхөө хөгшин тархийг буцааж залуужуулдаг.
Судлаачдын үзэж байгаагаар зөгий өөрийгөө залуу хэвээр нь, тэр бүү хэл хөгшрөлтөөс салж чаддаг гэжээ. Эрдэмтэн судлаачид туршилтын журмаар хөгшин зөгийд залуу зөгийн хийх ажлыг өгөхөд маш сонирхолтой зүйлийг олж тогтоожээ. Долоо хоногийн дараа хөгшин зөгийн тархинд химийн өөрчлөлт явагдсан байна. Мөн тархины өвчнийг анагаах чадалтай байж болохыг эрдэмтэд тогтоожээ.
Баримт 2: Зөгийн хор ДОХ-ын эсрэг үйлчилгээтэй
2013 онд Вашингтоны анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд ХДХВ-ийн эсэд нөлөөлөх чадалтай токсиныг зөгийн хороос гарган авчээ. Мелиттин гэх токсиныг нано хэмжээгээр шахахад хэд хэдэн вирусыг устгаж байсан төдийгүй ХДХВ болон хавдрын эсийг устгахад хүргэв. Эрүүл эсийг оролдохгүйгээр вирустэй эс дээр очиж тусгай бүрхүүл үүсгэснээр дархлааны системийг уг вирусыг устгахад тусалдаг ажээ. Энэхүү шинэ нээлтийг ДОХ-ын эсрэг вакцин гаргаж авахад ашиглана гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна.
Баримт 3: Кофеин зөгийнүүдийг идэвхижүүлдэг
Бид ямар нэгэн хэмжээгээр кофеинийг хэрэглэж үзээд ид шидийг нь мэдэрсэн. Энэ нь ганцхан хүмүүст ч нөлөөлөөд зогсохгүй зөгийний ой санамжийг ч дээшлүүлдэг байна.
Баримт 4: Зөгий хүнээс ч ухаантай байж мэднэ
Тархины хэмжээгээр тэр маш гайхамшигтай зүйлсийг хийж чадахаар. Зөгийн бүжгийг харахад гайхаад байх зүйлгүй ч энэ бол хоорондоо харилцах харилцаа холбооны маш нарийн хэрэгсэл. Энэ бүжгээрээ дамжуулан тэд хаана ямар чанартай хүнс байгаагаа мэдээллэнэ. Энэ хэлийг тайлсан гэж Карл фон Фриш 1973 онд Нобелийн шагнал авсан юм. Тэд зарим нэг хүмүүсийн бодож чадахгүй байгаа математикийн тоог амархан бодож чадна. Жишээ нь хамгийн дөт замыг сонгоод оч гэвэл тэд зөв замыг л сонгоно.
Баримт 5: Бал хийнэ гэдэг маш их хөдөлмөр
Зөгий өвөл үүрэндээ дулаахан өвөлжиж гарахын тулд 9-40 кг зөгийн бал хураасан байх шаардлагатай байдаг, энэ нь тухайн газар нутгийн уур амьсгал зэргээс шалтгаална. Зөгий зөвхөн зуны цагаар л бал үйлдвэрлэх бөгөөд нэг зөгийн үүрэнд 60 мянга гаруй зөгий амьдарна. Нэг зөгий насан туршдаа цайны халбаганы ердөө 1/12-тэй тэнцэх зөгийн бал үйлдвэрлэнэ. 350 грамм зөгийн бал гаргаж авахын тулд 300 зөгий насанд туршдаа өдөржингөө хөдөлмөрлөнө гэсэн үг.