Үхсэн юм шиг зараа хэвтэж байвал ичих гэж яваад замдаа унтчихсан байх магадлалтай гэнэ.

Чөлөөт сэдэв
November 30, 2023
12251
Хүйтний улиралд "үхсэн" зараа олсон бол булж болохгүй, хогийн саванд ч бүү хая...
Сайтар хооллосон зараа өвлийн саруудад энергиэ нөөцөлж ичдэггүй бол, зарим зараа хоол ундны байдлаасаа шалтгаалж хэдэн долоо хоног, бүр сараар( 11-р сараас 3-р сар хүртэл) ичдэг гэнэ.
Тэд аюулгүй байдлаа хангахын тулд ихэвчлэн нүх ухдаг ч ногоон байгууламж, бут сөөг, ой мод багассан хот сууринд ичих газар хайж яваад олдохгүй ядарч замын хажуугийн гудамж, тэр ч байтугай явган хүний ​​зам зэрэг хачин газар унтдаг гэнэ.
Ичээнд байх үед энергиэ хэмнэж зүрхний цохилт, биеийн ерөнхий үйл ажиллагаа нь мэдэгдэхүйц удааширдаг учир зараа үхсэн мэт харагддаг.
Хөдөлгөөнгүй зараатай таарсан бол таван сарын хугацаанд аюулгүй, дулаан байх газар аваачаарай
Зараа бол ховордсон төрөл зүйл, ямар ч гэм хоргүй, экосистемд маш чухал ач холбогдолтой амьтан.
Тэд цох, дун, мэлхий, гүрвэл, могой, бүр хортойг нь ч мөн иддэг
Зараа хулганы үүрийг устгадаг, зөгийнөөс ч мөн айдаггүй, хазуулсан ч тэмцэлдэж чаддаг амьтан
Эрдэмтэд эрт дээр үеэс зараа хүчтэй хор, тэр дундаа шавжинд хазуулсан ч хорноос нь хамгаалах дархлаатай болохыг мэдсэн, яг ямар эсрэг дархлаа хамгаалаад байгааг нь хараахан олоогүй байна.
©️Kuma пэйж
Сэтгэгдэлүүд