Гэмтэл согог судлалын үндэсний төвөөр өдөрт 400-500 хүн үйлчилдэг.
Үүний 30 орчим хувь буюу 100-120 нь явганаас унаж бэртсэн хүмүүс байна. Үүн дотроо бага насны хүүхдүүд, өндөр настанууд хальтирч унаснаас гарын шууны ясаа хугалах тохиолдол их байгааг тус төвөөс мэдээллээ.