Тээврийн цагдаагийн албанаас хийсэн судалгаагаар Монгол Улсад зам тээврийн ослоор сүүлийн 10 жилийн хугацаанд 4593 иргэн амь насаа алдаж, 11212 иргэн гэмтэж хөдөлмөрийн чадвараа алджээ.
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Тээврийн цагдаагийн албанаас “Аажуу явбал аяндаа хүрнэ” арга хэмжээг өнөөдрөөс эхлүүллээ. Арга хэмжээ ирэх есдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл гурван сарын хугацаанд үргэлжлэнэ.
Аяны нээлтийн үеэр зам тээврийн ослоор амиа алдсан 4593 хүний дурсгалд зориулж энэ тооны бөмбөлөг, зам тээврийн ослын хор уршгийг таниулах зорилгоор осолд өртсөн 12 тээврийн хэрэгслийг талбайд байршуулжээ.
Орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын гол шалтгаан нөхцөл нь хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөлд хийх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хол замд гарах, жолоочийн нойр дутуу ядарсан, архи согтууруулах ундааны зүй хэрэглэсэн, жолооч биш хүнд жолоо шилжүүлэх зэрэг байна. Тухайлбал, энэ оны эхний таван сарын байдлаар 195 хүн нас барж, 1087 хүн гэмтэж бэртжээ.