Таван шараас Офицеруудын ордны уулзвар хүртэлх замын нэгдүгээр эгнээг тусгаарлах хашлага хийнэ

Мэдээ, мэдээлэл
February 09, 2023
641

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахын тулд энэ онд хэрэгжүүлэх зарим ажлын талаар Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр,"Нэгдүгээр эгнээ чөлөөлөх ажлын хүрээнд хийж байгаа бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар хэлэхдээ эхний ээлжинд Энхтайваны өргөн чөлөө дагуух зам буюу Таван шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэлх замын нэгдүгээр эгнээг тусгаарлах хашлага хийх ажлыг энэ оны хагас улиралд багтаан дуусгана гэлээ. 
Дараагийн ээлжид Чингисийн өргөн чөлөө болон Наадамчдын гудамжны авто замын нэгдүгээр эгнээгээр явуулах ажлыг судлан тооцож байна. Замын хөдөлгөөний оновчтой зохицуулалт хийх дараагийн уулзвар нь Өлзий төв, Дөлгөөн нуурын хэсэг юм.
Сар шинийн баярын бэлтгэлээ базаах иргэдийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа энэ өдрүүдэд замын хөдөлгөөний уян хатан зохицуулалтыг шуурхай хийх шаардлага үүсэж байна. Аль болох иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн авто замын хөгжлийн газар болон холбогдох байгууллагуудтай хамтран уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй гэдгийг онцоллоо. 

 

Сэтгэгдэлүүд