Хөгжлийн бэрхшээлтэй иргэн онгоц, галт тэргээр 50-90 хувь хөнгөлөлттэй зорчино

Мэдээ, мэдээлэл
February 15, 2023
655
МИАТ ТӨХК хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмчилгээнд явж байгаа тохиолдолд 50-90 хувийн хөнгөлөлт үзүүлэх, энгийн зорчиж байгаа тохиолдолд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргалаа. Мөн "Хүннү Эйр" компани 15 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. 
Түүнчлэн “Улаанбаатар төмөр зам" ХНН хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход тасалбараас 60 хувийн хөнгөлөлт, түүнийг харгалзаж яваа хүнд 40 хувийн хөнгөлөлт үзүүлнэ.
 
“Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ийн хувьд 21 аймаг, 116 орчим суманд үйлчилгээ хүргэхээс гадна олон улсын чиглэлд үйлчилгээ үзүүлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн жилд нэг удаа, нэг чиглэлд үнэ төлбөргүй зорчихоор тус тус шийдсэн байна. 
Сэтгэгдэлүүд