“Стандарт ба хөгжил” хэлэлцүүлэг зохион байгууллаа

Мэдээ, мэдээлэл
March 22, 2023
522
“Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн ЗДТГ-ын харьяа байгууллагуудын 283 алба хаагчийн дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа
Монгол Улсын Шадар сайдын санаачилсан “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын 21 аймаг, 13 яам, агентлагууд, Монголын худалдаа аж үйлдвэрлэлийн танхим мэргэжлийн холбоод стандартын техникийн хороод нийт 5000 гаруй хүнээр хэлэлцүүлсэн бол өнөөдөр Нийслэлийн нутгийн захирагааны 34 байгууллагын төлөөллөөр хэлэлцүүлээ.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газар, дүүрэг хороодоос нийт 87 байгууллагын удирдах албан тушаалтан, 48 хорооны засаг дарга, зохион байгуулагч нийт 283 албан хаагч оролцсон юм.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт 6510-н стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийн хүрээнд эдгээрийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн сайжруулах тал дээр хууль зүйн бичиг баримтыг боловсруулж байна.
Мөн "Стандартчилал, хэмжил зүйн талаар төрөөс баримтлах бодлого", “Стандарт ба хөгжил" үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа Олон Улсын Стандартчиллын байгууллага (ISO), Олон Улсын Цахилгаан техникийн хороо (ІЕС), Олон Улсын жин хэмжүүрийн товчоо (ВІРМ), Ази номхон далайн стандартчиллын байгууллага (PASC), Ази номхон далайн хэмжил зүйн хөтөлбөр (АРМР), ХБНГУ-ын Физик, техникийн хүрээлэн (РТВ), ОХУ, БНХАУ болон зарим хөгжиж буй орнуудын стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээний байгууллагын хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын хууль тогтоомж, бусад хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг судалж, холбогдох талуудаас саналыг авч нэгтгэн санал авч ажиллаж байна.
Сэтгэгдэлүүд