Халдварын тохиолдол огцом өссөн тул амны хаалтаа зүүж эхлэхийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж байна.
"Тавдугаар сарын 12-ны өдрийн байдлаар 101 хүн ковид 19-ийн улмаас хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс жирэмсэн эмэгтэй 19, төрсний дараах байдалтай хоёр ээж, хүүхэд 27 байна. Биеийн байдлаар нь авч үзвэл, хүнд 1, хүндэвтэр 7 хүн байгаа. Шинж тэмдгийг нь авч үзвэл, ядрах, үе мөчөөр өвдөх, хамар битүүрэх шинж тэмдгүүд 70-80 хувьд нь илэрч байна. Мөн амьсгалын замын шинж тэмдгүүд илэрч байна" гэж мэдээллээ.