Санал болгох
Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн 2019-2020 оны гурван талт хэлэлцээрт өнөөдөр талууд гарын үсэг зурлаа.
Уг хэлэлцээрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг улсын төсөв, инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх зэрэг 51 асуудлыг тусгаж талууд санал нэгджээ.
2017-2018 оны гурван талт хэлэлцээр амжилттай хэрэгжсэний үр дүнд дундаж цалин 916 мянган төгрөгт хүрсэн нь өмнөх оныхоос 27.5 хувиар өссөн гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэллээ.
Тус арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин нар оролцлоо