Оюутны эрүүл мэндийн дэмжих аян

Мэдээ, мэдээлэл
October 17, 2022
643
Оюутны эрүүл мэндийг дэмжих зорилгоор орон даяар “ЭЕРЭГ ХАНДЛАГА – ЭРҮҮЛ ОЮУТАН” аяныг өрнүүлж байна. Энэ хүрээнд оюутан залуус ЭМД-ын шимтгэлээ төлж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамрагдах боломжтой боллоо. 
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд Монгол Улсын иргэн бүр 19 нас хүрсэн өдрөөс эхлэн эрүүл мэндийн даатгалд албан журмаар хамрагддаг. Тиймээс их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагчид ч мөн эрүүл мэндийн даатгалаа өөрөө хариуцан төлөх иргэнд багтдаг. Ингэхдээ тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиас доошгүй төлбөрийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлнө. 
ЭМД-ын шимтгэлээ цаг хугацаандаа төлснөөр ЭМДЕГ-тай гэрээтэй 2500 гаруй эрүүл мэндийн байгууллагуудаас 16 төрлийн багц тусламж, үйлчилгээг 70-100 хувь хөнгөлүүлнэ. Мөн Урьдчилан сэргийлэх, эрт үзлэг оношилгоо, шинжилгээнд хамрагдахаас гадна ЭМД-аас үнийн дүнг нь зайлшгүй хөнгөлөх шаардлагатай 600 гаруй эмийг 30-70 хувь хөнгөлүүлэн авах олон боломжууд нээлттэй.
Сэтгэгдэлүүд