Эмээлт-Толгойт хоорондын замын 379 км-ийн 9-р зуутад авто машины хонгилон гарц барихаар зам засварын ажил хийхтэй холбогдуулан галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орсон байна.
Тодруулбал: 2023 оны 06-р сарын 22-ны өдрийн Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 264-р галт тэрэг Сүхбаатар өртөөнөөс 22:44 цагт явж, Дархан 00:39-01:09 цагт өнгөрч, Зүүнхараа 03:35-04:36 цагт өнгөрч, Улаанбаатарт 08:58 цагт ирнэ. Мөн 2023 оны 06-р сарын 23-ны өдрийн Эрдэнэт-Дархан-Улаанбаатар чиглэлийн 311/274-р галт тэрэг Эрдэнэт өртөөнөөс цагийн хуваарийн дагуу 20:40 цагт явж Дархан өртөөнд 02:00 ирнэ. Дархан өртөөнөөс 2023 оны 06-р сарын 23-ны өдрийн 04:08 цагт явж, Зүүнхараа 05:53-06:08 цагт өнгөрч, Улаанбаатарт 09:20 цагт ирнэ.