Санал болгох
Энэ сарын 07-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.607 болж 13.568 хүн эдгэрч, 11 хүн нас баржээ.
Өвчлөлийг насны бүлгээр авч үзвэл 10-14 насныхан улаанбурхан өвчнөөр хамгийн их халдварлаж байгаа бөгөөд 5090 тохиолдол бүртгэгджээ. Мөн 0-4 насны 3156, 5-9 насны 1762 хүүхэд, 15-19 насны 1722 хүүхэд улаанбурханаар өвдсөн байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
