Монгол Улсаас Ватикан улстай дипломат харилцаа тогтоосон 31 жилийн хугацаанд анх удаа Ромын пап Францис энэ сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний хооронд манай улсад айлчилна. Тэрээр айлчлалынхаа эхний өдөр МУ-ын ерөнхийлөгч болон төр засаг, иргэний нийгэм, дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчтэй уулзана. Мөн УИХ-ын дарга, Ерөнхий ерөнхий сайдад бараалхаж, хамба, санваартан, сахил хүртсэн шашны зүтгэлтнүүдтэй уулзахаар айлчлаын хөтөлбөр гарчээ. Харин айлчлын хоёр дахь өдөр гэгээн мөргөлийн үйл ажиллагаанд оролцох бол гурав дахь өдөр нь Нигүүлслийн өргөөний нээлтэнд орсоноор түүний манай улсад хийх айлчлал өндөрлөх юм.
Хорхе Марио Берголион хувьд энэ айлчлал 43 дахь удаагийнх. Тэрбээр өмнө нь Америк тивийн 12, Азийн 11, Африкийн 10 оронд айлчилж байжээ.