Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөрийн буцаан олголтын материалыг авч эхэлжээ

Мэдээ, мэдээлэл
January 02, 2024
11670

Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгч хувь хүн орлогын албан татварын буцаан олголт эдэлдэг. Уг хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ жил нэгдүгээр сарын 1-нээс цахимаар авч эхэлсэн байна.
Татварын шинэчилсэн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан, хувьдаа амьдран суух орон сууц барьсан иргэн зургаан сая хүртэлх төгрөгийг буцаан авдаг. Харин оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдэлнэ.
Татвар төлөгч иргэн ХХОАТ-ын тайланг 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор гаргана.

Сэтгэгдэлүүд