Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр.

Чөлөөт сэдэв
October 23, 2023
9250
Монгол оронд бие гүйцсэн цоохор ирвэсийн тоо толгой 806-1127-гийн хооронд буюу дунджаар 953 гэсэн үр дүн гарсан. Цоохор ирвэс Монгол Алтай, Говь Алтай, Хангай, Соёны нуруудыг дамнан ойролцоогоор 327 мянган км квадрат газар нутагт тархан амьдарч байгаа юм.
Ингэснээр Монгол орон дэлхийд цоохор ирвэсийн тоо толгойгоороо Хятад улсын дараа буюу хоёр дахь том популяци бүхий улс болж байна.
Шинжлэх ухаанд ирвэс гэдэг үг нь эртний түрэг хэлээр ирбийз буюу цасны муур гэсэн үг юм. Францын нэрт байгаль судлаач, гүн де Бюффон “Байгалийн түүх” номондоо 1761 онд ирвэсийн тухай анх таван хуудас бичиглэл оруулсан байдаг. Хожим нь  1775 онд Германы эрдэмтэн Шребер энэ амьтныг шинжлэх ухааны нэршилд оруулж байсан гэдэг. Цоохор ирвэсийн шинжлэх ухааны нэршил нь uncia uncia юм. Одоогоор дэлхий дээр 4080-6590 цоохор ирвэс байдаг гэсэн судалгаа байдаг.
Сэтгэгдэлүүд