Нийгмийн үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгааны нэмэлт судалгаа явагдаж байна.

Мэдээ, мэдээлэл
October 28, 2025
72
Нийгмийн үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгааны нэмэлт судалгаа нь улс орнуудад зайлшгүй шаардлагатай үндэсний хэмжээнд төлөөлөх чадвар бүхий мэдээллийг цаг тухайд нь цуглуулж, мэдээлэх зорилготой НҮБ-ын Хүүхдийн Сангийн хөтөлбөрийн шинэ санаачилга юм.
ҮСХ, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран 2023 онд “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-г зохион явуулсан. Энэ удаагийн “Нийгмийн үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгааны нэмэлт судалгаа”-нд 2023 онд судалгаанд хамрагдсан өрхүүдээс 3000 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулж байна.
Энэхүү судалгаа нь:
1.
Эрүүл мэндийн зарим үзүүлэлтүүд тооцоход шаардлагатай мэдээлэл цуглуулах,
2.Төрөлтийн бууралтад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох,
3.
Хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих бодлого боловсруулахад шаардлагатай тоон мэдээлэл бий болгох зорилготой юм. 
Тус судалгааны мэдээллийг 2025.10.13-аас 2025.11.07 хүртэл 7533-1212 утсаар цуглуулна.
Иргэд та бүхнийг “Нийгмийн үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгааны нэмэлт судалгаа”-нд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Сэтгэгдэлүүд