Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журамд зааснаар 2 хувийн буцаан олголтыг дараа оны нэгдүгээр улиралд багтаан шилжүүлэх заалттай. Үүний дагуу 2019 оны буцаан олголтыг 2020 оны хоёрдугаар сард багтаан шилжүүлэхээр болжээ. Өнөөдрийн байдлаар 900 мянга орчим иргэн 139 тэр бум төгрөгийн урамшуулал авахаар урьдчилсан мэдээлэл байна. Иргэд 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23.59 минут хүртэл 2019 оны баримтаа бүртгүүлэх хэрэгтэй. Ингээд баримт бүртгэгдэж дууссаны дараа буюу нэгдүгээр сарын сүүлээр эцсийн тоо мэдээлэл гарна гэж албаныхан хэлж байна.
Мөн энэ жилээс эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал бүр олгохоор болж, тухайн улирал дууссанаас хойш 45 хоногийн дотор буцаан олголтын урамшуулал иргэдийн дансанд шилжинэ.