Ширээн дээр үртэс унаад арчиж байтал дээр нь тоглоом байна, Тоглоомоо хүүхдийн өрөөний тоглоомын хайрцганд хийтэл хажууд нь халтар оймс байна, оймсоо угаах юмны саванд хийтэл тэнд нь зөндөө халтар хувцас байхаар нь угаалгын машинд хийгээд асаатал хажууд нь хатсан хувцаснууд байна, тэд нарыг гялс индүүдчихээд хүүхдийн шкафанд өлгөтөл хувцсаа замбараагүй чихчихэж, бүгдийг нь эвхэж байтал багадсан хувцаснууд гараад ирэв тэд нарыг нь ялгаад доор агуулахад байгаа багадсан хувцаснуудтай нийлүүлэх гэтэл хажууд нь баахан хэрэггүй болсон эд зүйлс байна, тэд нарыг зарахыг нь зараад хүнд өгөхийг нь өгье гээд авч ирээд цэвэрлэж байтал гэрийн утас дуугараад очоод автал тэр хавь нь тоостой байхаар нь арчаад газар тоос унагаад хивсээ соруулж байтал сайн сорохгүй байна тэгэхээр нь тоос сорогчны хогийг асгатал порлонон шүүлтүүр нь заваан байхаар нь угаагаад пааран дээр тавьтал паар халтар байна, тэгэхээр нь паараа цэвэрлээд хартал цонх халтар болчихож тэгэхээр нь арчаад цаашаа хадуураад бүх шкафныхаа шилийг арчаад шүршүүрийн шилэн ханыг арчаад бүр давраад ванны өрөөний хана угаагаад шалруу нь ороод тэгээд жорлонгоо цэвэрлээд угаалтуураа угаачихаад гараа угаагаад за байз хаана явж байлаа гээд эргээд тоосоо соруулж дуусаад тоос сорогчоо байранд нь тавиад нөгөө цэвэрлэж байсан хүнд өгөх юмнуудаа угааж цэвэрлэж дуусаад доошоо ороод агуулахад үлдсэн юмнуудаа цэгцлээд яг нөгөө хялгас гуйгаад дээс томно гээд байдаг үлгэр шиг явж явж анх арчиж эхэлсэн ширээн дээрээ ирээд амсхийгээд сууж байна ямар ч урт юм бичээд тэрийг нь та уншчихав тээ...
Маргааш дахиад л хөргөгчинд юмаа хийх гэтэл хаях юм байна тэрийг нь хаяхаар хогийн сав халтар байна тэгээд угаагаад.. заримдаа нүүрний будгаа ялгаж хэрэггүйг нь хүнд өгнө гээд нүүрээ будаад унана гэх мэт бөөн ажил
Ээж нарын ажил аа гэж... Гэтэл нөхрүүд нь тоос сорогчны порлоныг хүртэл угаадаг гэж мэддэггүй шүү