Аньс 5-6 саруудад цэцэглэж, үр жимс нь 9-10 сард /анхны цаснаар/ боловсорч гүйцдэг жимс юм.
Уг жимс нь 8 орчим мм-ийн диаметртэй, гялалзсан улаан өнгийн, сахараар маш баялаг /12 хүртэл %/, органик хүчил ихтэй, эмчилгээний өндөр ач холбогдолтой жимс юм. Хаврын эхэн сард, цасанд дарагдсан аньсны навчийг эмчилгээнд өргөн ашиглана. Түүсэн навчаа дулаан газар, нарны гэрэл үзүүлэхгүй газар хатаана. Навчинд нь бензойны хүчил ихээр агуулагдсан байдаг тул чанараа удаан хадгалж чадна.
Аньсны навчинд халдвар эсэргүүцэх, шээс, хөлс хөөх шинж чанар бүхий арбутина болон A, C амин дэмүүд ихээр агуулагддаг. Жимсэнд нь арбутин бага хэмжээгээр агуулагдана. Анисны навчийг цистит, бөөрний чулуу, үе мөчний ревматизм болон гүйлгэлтэнд хэрэглэнэ. Хэрэглэхдээ 1 стакан буцалж буй усанд 1 цайны халбага хатааж, нунтагласан навч хийж, 30 минут хандлаад цайны халбагаар өдрийн 3-4 удаа ууна. Мөн зүгээр буцалгаад байнга ууж байсан ч сайн.
Харин жимс нь сахар ихтэй /12 хүртэлх %/, органик хүчил /2.3%/ байна.