Санал болгох
Нэг лонх ирланд вискиг 100 мянган фунт стерлинг буюу 182 мянган ам.доллараар худалдаж дэлхийн хамгийн өндөр үнэ хүрсэн виски болсон байна. 1800-аад оны сүүлээр дарсан энэ виски нь Ирландын баруун нутгийн дарсны үйлдвэрийн хамгийн сүүлчийн бүтээгдэхүүн байх магадлалтай аж. Учир нь энэ үйлдвэр 1913 онд үйл ажиллагаагаа зогсоосон юм. 2 сарын өмнө Английн өмнөд нутгийн нэгэн бизнес эрхлэгч ганц лонх вискиг 32 мянган фунт стерлинг буюу 58110 ам.доллараар худалдан авч байжээ. Тэр бизнестэн 1943 онд хийсэн дээрх вискиг найз нөхөдтэйгээ ганцхан орой "цааш нь харуулсан" гэнэ. 2008 оны эхээр Хонконгийн худалдаачин 1937 оны Глинфидчийн ховор цуглуулгын зургаан лонх вискиг тус бүрийг нь 48500 ам.доллараар худалдан авч байсан аж.