Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг ДОХ-ын улмаас амиа алдсан ойр дотны хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэн, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тархалтыг бууруулахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш байдал, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах чиглэлээр төр, иргэний нийгэм, иргэн бүрийн анхаарлыг хандуулан, дэлхий нийттэй дуу хоолойгоо нэгтгэн, тэмдэглэдэг.
Энэ өдрийг тэмдэглэх тухай санаачилгыг 32 жилийн өмнө ДЭМБ-аас гаргасан. Дэлхий нийт 1980-аад оны эхээр ХДХВ-ийг олж илрүүлсэн боловч өнөөдөр ДОХ 39 сая хүний аминд хүрээд байна. Дэлхий дахинд ХДХВ-ийн халдвар тээгч 37 орчим сая хүн амьдарч байгаагаас 2,5 сая гаруй нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна.
Манай улсын хувьд ХДХВ/ДОХ-ийн нийт 290 оряим тохиолдол бүртгэгдээд байгаа юм.