Дэлхийн банкнаас 3.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий эрчимт эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг гардуулан өглөө

Мэдээ, мэдээлэл
September 10, 2021
954
“Монгол Улсын COVID-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд  өнөөдөр Дэлхийн банкны санхүүжилтээр эмнэлгүүдэд нэн шаардлагатай эрчимт эмчилгээний 3.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо. 
 Эрүүл мэндийн сайд С.Энхболд: "Төсөл хэрэгжсэнээр Дэлхийн банкнаас нийт 26.9 ам долларын санхүүжилтээр нийслэлийн 9 дүүрэг ба 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, УГТЭ, АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Японы сургалтын эмнэлэг, ЭХЭМҮТ-II зэрэг эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, эмч мэргэжилтнүүдийг сургаж байгаа. Үүний зэрэгцээ Дэлхийн банкны 50.7 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг ХӨСҮТ-ийн Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулахын барилга, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, шинэ технологийн хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулж байна. Энэ мэт маш эрүүл мэндийн салбарт маш том хөрөнгө оруулж байгаа танай хамт олонд талархал илэрхийлж байгаагаа онцоллоо. 
Харин Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михалив: 

 Монгол улсад нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл гардуулах, болон бусад шалтгаанаар ЭМЯ дээр уулздаг нь уламжлал бидэнд тогтжээ. Өнөөдөр бид Эрүүл мэндийн сайдтай хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаадаа маш их баяртай байна. Бидний өнөөдөр хүлээлгэж өгч буй тоног төхөөрөмж олон олон иргэдийг үхлийн аюулаас аварна гэж итгэж байна. Үүнээс гадна энэ тоног төхөөрөмжийг ашиглах эмч, мэргэжилтнүүдээ сургах нь маш чухал. Тийм ч учраас бид зөвхөн тоног төхөөрөмж нийлүүлээд зогсохгүй эмч, мэргэжилтнүүдийнхээ мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх тал дээр ч  мөн маш их анхаарч ажиллаж байна. Бид цаашид ч ЭМЯ-тай хамтран Монгол улсын ард иргэдийг эрүүл саруул байлгахын төлөө ажиллах болно гэлээ. 
Сэтгэгдэлүүд