Улсын хэмжээнд 3 мянган нийгмийн ажилтан байгаагийн 1,3 хувь нь мэргэжлийн хүн байна

Нийтлэл
May 03, 2022
1085
Өнөөдрийн байдлаар албан тоогоор 3 мянган нийгмийн ажилтан ажиллаж байна. Тэдний 68,2 хувь нь мэргэжлийн бус, ямар нэг сургалт дамжаанд хамрагдаагүй хүмүүс байна.
Олон улсын нийгмийн ажилтны боловсролын зөвлөлөөс гаргасан стандартад нийгмийн ажил үйлчилгээг мэргэжлийн хүн хүргэнэ гэж заасан байдаг. Гэвч өнөөдөр манай улсад үйлчилгээ үзүүлж байгаа нийт нийгмийн ажилтны 1,3 хувь нь мэргэжлийн хүн байна. Энэ нь эргээд нийгмийн ажилтаны үзүүлж байгаа үйлчилгээний чанарт нөлөөлж байна гэж ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Нийгмийн ажил хөтөлбөрийн ахлах багш,  доктор Н.Нямдорж хэллээ.
Гэтэл нийгмийн ажилтан гэсэн мэргэжлээр баклаврын боловсрол олгож байгаа 4-5 сургууль байна.
Сэтгэгдэлүүд