Ковидын дараах урт хугацааны эмгэг нь халдвар авч эдгэснээс хойш эхлэх бөгөөд дунджаар 3-6 сар цаашлаад тухайн хүний ужиг хууч өвчнийг хүндрүүлэх, архаг хууч өвчтэй болгох гэх мэтчилэн урт хугацаанд үргэлжилдэг байна. “Ковид 19”-ийн халдвар зөвхөн амьсгалын тогтолцоог хамрах бус тархи, зүрх судас, элэг, бөөр эрхтэн тогтолцоонд нөлөөлж байгааг эмч нар хэлж байна
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 966 мянган хүн коронавирусын халдвар авсан байна.
Тэгвэл эдгээр иргэдэд урт хугацааны эмгэг үүссэн эсэх, үүссэн бол хэрхэн эмчлэх талаар эмч нар хэлэхдээ ковид тусаад эпдгэснийхээ дараа нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдсанаар сэргийлэх боломжтой гэж зөвлөж байна.
Харин Эрүүл Мэндийн яамны хувьд улс орон даяар өрнөж байгаа эрт илрүүлгийн үзлэгийн бас нэг зорилго ковидын дараах өвчлөлийг илрүүлэх, эмчлэхэд чиглэж байгаа гэсэн тайлбарыг өгч байна.