Гэр бүлийн үнэ цэнэ, эцэг эхийн үүрэг, хариуцлага

Мэдээ, мэдээлэл
March 16, 2019
2672

 

МУ-ын шадар сайдын ивээл дор болсон "Гэр бүлийн үнэ цэнэ, эцэг эхийн үүрэг хариуцлага" сэдэвт зөвлөгөөнд засгийн газраас гэр бүлийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг танилцууллаа. 

УИХ-ын намрын чуулганаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Гэр бүлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төрийн бодлого, зохицуулалт бүхий үйлчилгээг иргэдэд хүргэх, гэр бүлийн үнэт зүйлийг бэхжүүлэх, тогтвортой хамтын амьдрал, хөгжлийг төрөөс дэмжих эдийн засаг, эрх зүй, сэтгэл зүйн орчин, нөхцлийг бүрдүүлэхээр тусгажээ. 

Төсөл батлагдсанаар гэр бүл салалт буурч, хүүхэд хамгаалал сайжрах, гэр бүлийн боловсролыг бүх шатанд олгох, энэ чиглэлээр тасралтгүй сургалт явуулах, хүүхдийн өмчлөх эрхийг нээснээр хүүхдийн ирээдүйн өв сангийн эх суурийг тавих, хүүхдийг асрамжийн газарт бус гэр бүлд нь асарч хүмүүжүүлэх орчин бүрдэх зэрэг эерэг орчин бүрдэх юм. 

Өнгөрсөн онд “Гэр бүлийн асуудал, хэрэгцээ, үйлчилгээний хувилбар” гэсэн сэдвээр судалгаа явуулсан байна. Ингэхэд гэр бүлийн үнэт зүйлд эрүүл мэнд чухал гэж 82,7 хувь нь хариулжээ. 77 хувь нь үр хүүхэд, 37,9 хувь нь гэр бүлийн амар амгалан, бат бөх байдал, 26,6 хувь нь боловсрол гэж үздэгээ илэрхийлсэн байна.  Харин өр зээл, ажилгүйдэл, үнийн өсөлт, өвчлөл, хүүхдийн амин дэмийн дутагдал, эхнэр, нөхрийн архины хамааралтай байдал, хэрүүл маргаан, үл итгэлцэл зэрэг нь гэр бүлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлдөг гэж багагүй хувь нь хариулжээ. 

Сэтгэгдэлүүд