Хуш модны самрыг 9 дүгээр сарын 10-наас дараа оны 3 дугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ. Энэ үед Хуш модны самар гүйцэд боловсордог бөгөөд боргоцой нь өөрөө салхинд унадаг. Ийм үед самрыг түүх нь байгальд, экологид ямар нэгэн сөрөг нөгөө учруулдаггүй.
1. Хуш мод ойролцоогоор 140-170 жил насална. 50 жилийн настай хуш мод самар өгч эхэлнэ. Нэлээд хожуу гэсэн үг.
2. Самар нь болц гүйцээд газарт унах үед үрслэх боломжтой ч 1 000 000 (нэг сая шүү) самарнаас зөвхөн ганц нь л мод болж ургах ховор тавилантай.
3. Хушны насжилт өндөр байх тусмаа бат бөх чанар нь сайжирч модон сийлбэрт тохиромжтой болдог гэнэ.
4. Давирхай нь эмчилгээний чухал ач холбогдолтой.
5. 100 гр хушны шүүсэнд 160 мг орчим С витамин байдаг нь нэлээд өндөр тоо.
6. Дэлхийн нийт хушны 90 хувь нь Сибирт ургадаг.
7. Болц гүйцээгүй хушны самар мөчиртөө бат бөх бэхлэгдсэн байдаг тул #муна ашиглаж доргиож унагадаг. Холтос, хальс гэмтсэнээс болж насжилт даруй 30 хүртэл хувь буурдаг. Өөрөөр хэлбэл 1 л удаа мунадуулсан хуш 140 биш 100 орчим жил л наслах нь.
8. Шилмүүст буюу нарсныхан овогт багтдаг хушин ой нь бактер устгах чадвартай, фитонцит, эфирийн тос ихээр ялгаруулдаг учир агаарыг ихээр цэвэрлэдэг.
9. Шилмүүс, боргоцой нь хөвсгөр учир хөрс сийрэгжүүлдэг.
10. Зэрлэг болон ихэнх мэрэгчдийн хүнсний гол хэрэглээ болж, ичих гол нөхцөлийг бий болгодог.
11. Хушны самар уургийн дутагдлыг нөхөж, дархлааг сайжруулдаг