2022 оны 10 дугаар сарын 4 дэх 7 хоногийн байдлаар улсын хэмжээнд дунджаар А-80 автобензин 33 хоног, Аи-92 автобензин 21 хоног, Аи-95 автобензин 36 хоног, дизель түлш 22 хоног, ТС-1 онгоцны түлш 28 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.
Харин Улаанбаатар хотын хувьд дунджаар А-80 автобензин 3 хоног, Аи-92 автобензин 16 хоног, Аи-95 автобензин 44 хоног, дизель түлш 33 хоног, ТС-1 онгоцны түлш 27 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.