Наадмын тасалбарыг 7 сарын 1 нээс цахимаар худалдана

Мэдээ, мэдээлэл
June 29, 2023
1944
Наадмын тасалбарыг энэ жил enaadam.mn сайтаар худалдаална. 11,12ны өдрийн тасалбарыг тус тусад нь борлуулна. Үнийн хувьд сүүдрэвчтэй нь 52.500, сүүдрэвчгүй нь 42.000 төгрөг байна. 1 хүнд 4-өөс илүү тасалбар борлуулахгүй. Харин гадаадын жуулчдын тухайд тасалбар авахдаа Албан бичиг Нислэгийн тийз захиалгын баталгаажуулалт /Хэзээ, ямар агаарын тээврийн компаниар ирэх/ Зочид буудлын захиалгын баталгаажуулалт /Ямар зочид буудалд байрлах/ Тасалбар захиалгын албан бичгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын бичиг хэрэг болон info@tourism.ub.gov.mn цахим хаягаар хүлээж авна. Мөн наадмын билетийг борлуулахдаа Цахим хөгжлийн яамны санал болгосон "enaadam.mn" хаягаар борлуулаахаар төлөвлөж, туршилт хийж байна.
Сэтгэгдэлүүд