Энэ сарын 15 гэхэд дэлхий дээрх хүн амын тоо найман тэрбумд хүрэх тооцооллыг НҮБ-аас хийжээ.
Энэ тоог 1950 оны хүн амын тоотой харьцуулахад гурав дахин нэмэгджээ. Цаашид хүн төрөлхтний дундаж наслалт, нөхөн үржихүйн насны хүний тоо нэмэгдсэнээр дэлхийн хүн ам 2030 онд 8.5 тэрбум болж өснө гэж НҮБ таамаглаж байна. Улмаар 2050 онд 9.7 тэрбум, 2080-аад онд дээд тал нь 10.4 тэрбумд хүрнэ гэж тооцсон байна.