Санал болгох
Засгийн газрын хуралдааны дараа УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.
Тэрбээр "Манай улс сард 80 мянган тонн дизель түлш хэрэглэдэг. Трэйдэр буюу зуучлагч компаниудын үйл ажиллагааг түр хязгаарласан нь манай улсад дизель түлш түр доголдоход хүргэсэн.
Мөн зуны түлшнээс өвлийн түлш рүү шилжих явцад "Ангарск"-ийн үйлдвэрт саатал гарсан. “Роснефть” үйлдвэр гэрээнд заасны дагуу түлшээ нийлүүлж байна.
БНХАУ-аас ойрын хугацаанд 8000 тонн түлшийг манай хувийн хэвшлийн компаниуд оруулж ирнэ.
Харин АИ-92 тасраагүй, харин зарим ААН дотоод асуудлын улмаас нийлүүлэхгүй байна. гэж мэдээллээ.