Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 92.4 хувьтай байна.

Мэдээ, мэдээлэл
November 22, 2022
618
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын 15-ны байдлаар 92.4 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээллээ.
Тус салбарт 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засварт 1186 нэр төрлийн ажил төлөвлөснөөс 95.5%-ийн гүйцэтгэлтэй байна.
Түүнчлэн шахмал түлшний нөөц энэ сарын 15-ны байдлаар баруун бүсийн үйлдвэрт 8, зүүн бүсийн үйлдвэрт 4 шугамаар хоногт 2,000-2,200 тн түлш үйлдвэрлэж, нийт 106 мянган тонн түлш нөөцөлжээ.
Дизель түлшний нийлүүлэлт буурснаас “Багануур” ХК 3 хоногийн, “Шивээ овоо” ХК 11 хоногийн нөөцтэй байгаа тул дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлж, нийлүүлэлтийг тогтвортой хэмжээнд байлгах үүргийг УОК-оос холбогдох сайдад үүрэг болголоо.
Сэтгэгдэлүүд