Санал болгох
НӨАТ-ын сугалааны тохирол энэ лхагва гарагт 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон гар утасны Еbarimt аппликэйшнээр шууд явагдана.
Энэ удаагийн тохиролд 2023 оны дөрөвдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдах тул системд баримтаа бүртгүүлэх хэрэгтэй юм байна.
Сугалаагаар:
1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожих боломжтой.