Өнөөдөр олон улсын охидын өдөр

Чөлөөт сэдэв
October 11, 2023
8094

НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг "Олон улсын охидын өдөр" болгон тунхагласан байдаг. 
Дэлхийн 193 оронд энэ өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байгаа юм.
“Олон улсын охидын өдөр”-ийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, боловсрол эзэмшүүлж, хөгжүүлэхэд нь анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршдог 

“Өнөөдөр дэлхийн хаа нэгтээ 10 минут тутамд өсвөр насны нэг охин хүчирхийллийн улмаас амиа алдаж байна. Охидыг хүйсээр ялгаварлан гадуурхах, насанд хүрэхээс нь өмнө хүчээр гэрлүүлэх, охидыг хулгайлах зэрэг явдал улам газар авч байна. Дайн байлдаан, зөрчил мөргөлдөөнтэй улс орнуудад өсвөр насны охидын бараг 90 хувь нь сургууль завсардаад байна. Энэ нь охидын цаашдын аж амьдралд сөргөөр нөлөөлж, санхүүгийн хараат бус байдлыг нь алдагдуулах сөрөг үр дагавартай учир тэднийг боловсрол эзэмших боломжоор хангахад дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж 
НҮБ-аас үзэж байна. 

 
Сэтгэгдэлүүд