Малын хулгай, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргүүд өсчээ.

Мэдээ, мэдээлэл
March 12, 2019
1062
 Улсын хэмжээнд 2019 оны эхний 2 сард 7.4 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 68 буюу (0.9%)-аар өсжээ.
Нийт гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс өсөхөд хулгайлах гэмт хэрэг 945 (32.3%), өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 429 (9.2%), дээрэмдэх гэмт хэрэг 144 (43.2%), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 109 (6.3%)-өөр буурсан хэдий ч, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 471 (6.1 дахин), гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 54 (65.1%), залилах гэмт хэрэг 252 (26.6%), мал хулгайлах гэмт хэрэг 163 (78.4%)-аар өссөн нь голлон нөлөөлжээ.
Сэтгэгдэлүүд