Найрамдал зуслангийн талбай дотор 100 гаруй аж ахуйн нэгжид газар олголт хийгдсэн байна
Мэдээ, мэдээлэл
May 29, 2019
1008
Найрамдал зуслангийн газрын асуудлаар Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Тэрээр Найрамдал зуслантай холбоотой газрын асуудлаар Засгийн газар тогтоол гаргаж, Олон Улсын хүүхдийн Найрамдал төвийг улсын төсөвт байгууллага болгож, бүтэц чиг үүргийг шилжүүлсэн. Мөн Найрамдлын талбай дотор 100 гаруй аж ахуйн нэгжид газар олголт хийгдсэн байна. Олон Улсын Найрамдал төв бол улсын онцгой обьект гэж хэлж болно. Их тэнгэрийн аманд ч зочид буудал барихаар газар авч барилга барьж байна. Эдгээр зөвшөөрөлгүй олгосон газарт баригдсан обьектуудын асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ажил ирэх 1 дэх өдрөөс ажлаа эхэлнэ гэдгийг мэдэгдлээ.