Баруун таван аймагт зорчих онгоцны тасалбарын үнийг 30-50 хувь бууруулна

Мэдээ, мэдээлэл
June 05, 2019
1188

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч сард Ховд, Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ баруун аймгууд руу зорчих нислэгийн тийзний үнэ өндөр, иргэдэд дарамт болж байна гэдгийг холбогдох албаны хүмүүст хэлж, үнийг нь бууруулахад анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Энэ дагуу ажлын хэсэг байгуулж холбогдох судалгаа тооцоог хийсэн байна.
Ингээд б
аруун таван аймагт зорчих онгоцны нислэгийн тасалбарын үнийг 30-50 хувь бууруулах боломжтой. Зөрүү зардлыг орон нутгийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлсэнээр нөхөх боломжтой гэж Зам тээврийн хөгжлийн сайд өнөөдөр Б.Энх-Амгалан мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар-Увс, Улаанбаатар-Өлгий, Улаанбаатар-Ховд, Улаанбаатар-Алтай, Улаанбаатар-Завхан чиглэлийн нислэгийн тийз дунджаар 250-700 мянган төгрөг байгаа юм. 

Сэтгэгдэлүүд