Монгол Улсын Засгийн газрын 220 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны А/241 дүгээр захирамжаар байгуулагдсан “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулах комисс” дүүргийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын тайланг харьяа байгууллага, хэлтэс албадаас авч, нэгтгэсэн байна. Тодруулбал, дүүргийн Засаг даргын Тамгын газрын өвөлжилтийн бэлтгэл ажил 100 хувьтай байгаа бол ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх төв-1, 2, 3, 4-ийн их болон урсгал засварын явц 97.8 хувьтай байна. Харин Эрүүл мэндийн төв, Боловсролын хэлтсийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 96.6 хувьтай байгаа бол УБЦТС-ын Зүүн түгээх төвийн их болон урсгал засварын ажил 90 хувьтай явагдаж байгаа аж хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлээ.