Улсын хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт нэг сая орчим хүн ажиллаж байна.

Мэдээ, мэдээлэл
September 12, 2019
1098

Монголын Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Азийн худалдааг дэмжих байгууллагуудын удирдлагын түвшний 32 дахь удаагийн чуулганы нээлтэд оролцож үг хэллээ. Тэрээр энэ удаагийн форум “Олон улсын түвшинд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг нэмүү өртгийн сүлжээнд холбоход Азийн худалдааг дэмжих байгууллагуудын үүрэг оролцоо” гэсэн сэдвийн дор болж байгаа нь манай улсын үйлдвэрлэгчид олон улсын өртгийн сүлжээнд бүтээгдэхүүнээ нийлүүлэх талаар харилцан туршлага солилцож, тодорхой санал, санаачилга, үр дүнд хүрнэ гэж үзэж байгаагаа онцоллоо. 
Мо
нгол Улсад 2018 оны байдлаар бүртгэлтэй 78585 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 60330 нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч байна. Улсын хэмжээнд энэ салбарт 78,3 хувь буюу нэг сая орчим хүн ажиллаж байна. Засгийн газраас эдгээр бизнес эрхлэгчиддээ зарим тусгай сан болон олон улсын төсөл, хөтөлбөрүүдээр дамжуулан хөнгөлөлттэй зээл олгож, бизнесийн үйл ажиллагаанд нь бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаагаа ч мөн хэллээ.

Сэтгэгдэлүүд