Гуравдугаар сарын 2-ны өдрийг дуустал БНСУ-тай хийх нислэгийг зогсоолоо

Мэдээ, мэдээлэл
February 24, 2020
1358
Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан УОК-аас гаргасан шийдвэрийг танилцууллаа 
Тэрээр БНСУ-д шинэ коронавирусийн халдвар тархалт эрчимтэй явагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар л гэхэд нийт 700 гаруй хүн халдвар авсан байна

Тиймээс Инчён болон Бусаны бүх нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг дуустал түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа. Харин дамжин өнгөрч байгаа зорчигчдын хувьд зөвхөн Инчёны буудлаас авахаар зохицуулалтыг хийсэн. Гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл нийт 18 нислэг байна. Нийт 3,668 хүн тийз авсан, 2.504 хүн явах захиалга өгсөн байна. Эдгээр тийзүүд үнэгүй буцаагдана гэлээ

 

 

Сэтгэгдэлүүд