БСШУ-ны сайд Ё.Баатарбилэг теле хичээл зааж байгаа багш нартай өнөөдөр уулзлаа.
Энэ үеэр тэрээр "Сурагчдаас анги төгсөх улсын шалгалт авахгүй. Харин 12 дугаар ангийн хүүхдүүдээс ЭЕШ авна. Ер нь төгсөх шалгалт ач холбогдолтой зүйл биш. Улсын шалгалтууддаа сайн бэлдээд орох ёстой байдаг. Ирэх хоёр сарын хугацаанд хичээлээ нөхөж үзээд бүх хичээлийн агуулгын хоцрогдлыг арилгана. Улсын шалгалтыг ганц хоёр хичээлээр авдаг учраас болиулж явцын дүнгээрээ төгсөлтөө дүгнэнэ" гэсэн тайлбарыг өглөө.